/ Мэдээ мэдээлэл / "ХӨРШИЙН ХЯНАЛТ БА МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛ" ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

"ХӨРШИЙН ХЯНАЛТ БА МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛ" ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

     Увс аймаг дахь цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагчаас 2017 оны 3 дүгээр сарын 09-ны өдрөөс 2017 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 21 хоногийн хугацаанд “Хөршийн хяналт ба малчдын бүлэг нөхөрлөл ” тусгай арга хэмжээг Увс аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Зорилго: Орон байр  болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг татан оролцуулах, хөршийн хяналт болон малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн шинээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой газруудад дүн шинжилгээ хийж хөршийн холбоо малчдын бүлэг нөхөрлөл зохион байгуулахад оршино.

Арга хэмжээний хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хэсгийн байцаагч, багийн цагдаа нар Улаангом сумын нутаг дэвсгэрт байх  алслагдсан гэр хороололд амьдардаг малтай иргэд болон хөршийн холбоонд байдаг 50 иргэнийг цагдаагийн газрын сургалт арга зүйн танхимд  урьж ирүүлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, болон шинээр батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулав. Энэ хугацаанд иргэдийг цагдаагийн газрын бие бүрэлдхүүний хамт алслагдсан гэр хороолол болон гудамж талбай  олон нийтийн газарт нийтийн эргүүлд гаргаж үр дүнг нь тооцон ажиллаж байна. Тус арга хэмжээний хугацаанд хэсгийн төлөөлөгч нар хариуцан ажиллаж байгаа сумынхаа иргэдийн дунд малчдын бүлэг нөхөрлөлийг шинээр байгуулан ажиллаж иргэдийн дунд шинээр батлагдсан хуулиудаар сургалт зохион байгуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-11-10
  • 2017-11-10
  • 2017-11-10
  • 2017-10-03
  • 2017-08-04
Эрэн сурвалжилж байна