/ “Урлагийн бага наадам-2016” арга хэмжээ зохион байгууллаа.

“Урлагийн бага наадам-2016” арга хэмжээ зохион байгууллаа.

  

Цагдаагийн газрын аварга тасаг шалгаруулах шилжин явах цомын төлөө “Урлагийн бага наадам 2016” тэмцээнд  Төлөвлөлт  зохион  байгуулалтын тасаг,  Замын  цагдаагийн  тасаг,  Мөрдөн  байцаах  хэрэг бүртгэх  тасаг,  Эрүүгийн  Цагдаагийн  тасаг, НХЖХТ  гэсэн таван   тасгийн  90  алба  хаагч  нарын    дунд   2016.04.22-ны өдөр 11 цагаас 16 цагийн  хооронд  Увс  аймгийн  Ойрод  хөгжимт    драмын  театарт    доорхь  төрөлд,  үе  шаттайгаар  амжилттай  зохион  явуулж  ажиллалаа.

Үүнд:

1.Багуудын мэндчилгээ  

2.  Багын  гоцлол  дууны  төрөл 

3.  Багын  хамтлаг  болон  харилцаа  дууны төрөл    

4.  Багын  гоцлол  бүжгийн  төрөл

5.  Багуудын   хамтлаг  бүжгийн  төрөл  

6.  Багуудын  ардын  язгуур  урлагийн төрөл

7.  Багуудын  жүжигчилсэн  дүрийн  тоглолт  

8.  Гоцлол  цөөхүүл  хөгжмийн  төрөл                                                               9.  Уран   уншлага   гэсэн  9 төрлөөр

           Авьяас  чадвараа  дайчлан  уралдуулаж  оролцсон  тус тэмцээний 1-р байрыг- 111,7 оноогоор  НХЖХТ-н  алба  хаагчид  эзэлж “Шилжин явах цом Өргөмжлөл”-өөр  шагнагдаж  2-р байрыг-107,6  оноогоор  Төлөвлөлт зохион  байгуулалтын тасаг,  3-р байрыг- 99,2 оноогоор  Эрүүгийн  цагдаагийн тасаг,  4-р байрыг-95,7 оноогоор   Замын  цагдаагийн   тасаг,   5-р байрыг-86.8 оноогоор   Мөрдөн  байцаах  хэрэг бүртгэх  тасаг  тус тус  эзэлсэн  байна. Уг  урлагийн  бага  наадмын  арга  хэмжээ  тоглолтын   бичлэгийг  фото зургийг  авч  DVD  хальсанд  буулгаж    хүргүүлж  байгааг  илтгэн  танилцуулж  байна.  

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна