/ НОГООН БҮС ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

НОГООН БҮС ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

“Ногоон бүс” төслийг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан хяналтын камеруудыг бүрэн ажиллагаанд оруулах, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа хяналтын камер, тоног төхөөрөмжүүдийг ашиглалтаас хасаж шинээр стандартын шаардлага хангасан камержуулалт хийж камерын нэгдсэн төвтэй холбох ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/14 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.
Уг ажлын хэсгээс аймгийн камержуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ногоон бүс байгуулахад шаардагдах камерын цэг, байршилыг тодорхойлох зорилгоор Улаангом сумын багийн засаг дарга, хурлын дарга, баг хариуцсан хэсгийн байцаагч, багийн цагдаа, холбогдох төрийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан ажлын уулзалт зохион байгууллаа.
Ажлын хэсэг нь цаашид камерын хяналтын “ногоон бүс” байгуулах техникийн тодорхойлолт боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулан шийдвэрлүүлэхээр ажиллах юм.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна