/ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР “ГУРВАЛСАН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР “ГУРВАЛСАН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг татан оролцуулах, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль’’-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус цагдаагийн газраас санаачлан мал, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулсан хамтран ажиллах 2022 оны “Гурвалсан гэрээ”-г нэгтгэн дүгнэж, 2023 онд хамтран ажиллах “Гурвалсан гэрээ”-г шинэчлэн байгуулах арга хэмжээг Цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат нар болон мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл 36 иргэн оролцлоо.
Энэ үеэр 2022 онд “Гурвалсан гэрээ”-ний заалтыг биелүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран үр дүнтэй ажилласан иргэн Г.Басан, Г.Энхдулам нарыг Аймгийн ИТХ-ын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа.
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна