/ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ҮНДЭСНИЙ БӨХ"-ИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ҮНДЭСНИЙ БӨХ"-ИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ЦЕГ-аас зохион байгуулж байгаа "Хорт зуршлаас татгалзаж-Сайнаар үлгэрлэе" аяны хүрээнд байгууллагын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа. Барилдааныг тойргийн хэлбэрээр зохион байгуулсан ба Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Буяндэлгэр түрүүлж,

Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ганцог үзүүрлэж,

Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Батмөнх,

цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Сүхбат нар шөвгөрлөө.

Мөн тэмцээний уран барилдаантай бөхөөр телекамерын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Батсайхан,

уран гараа дэвээтэй бөхөөр олон нийтийн цагдаа Б.Одбаатар нар шалгарсан ба тэмцээний үеэр Увс аймгийн цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан аймгийн арслан Т.Баярмагнай, аймгийн начин Б.Дамдинсүрэн, сумын заан С.Нямбаяр нарт хүндэтгэл үзүүллээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна