/ "УЛААН ГЭРЭЛ -УЛААН БӨМБӨЛӨГ " ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"УЛААН ГЭРЭЛ -УЛААН БӨМБӨЛӨГ " ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ойрад хөгжимт жүжгийн театртай хамтран “УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨЛӨГ” дууг сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхэд, багачуудад сурталчлах, хүүхэд, багачуудад өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар олгох зорилгоор зохион байгууллаа.

“УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨЛӨГ” дуу нь хүүхдийг багаас нь бие мах бодь болон бэлгийн хүчирхийллээс ангид байхад сургах суурь чадварыг эзэмшүүлэх зорилгоор бүтээгдсэн юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр ЕБС-ийн бага ангийн сурагчдын төрөлд:

Тэргүүн байранд: ЕБ-ын 2-р сургууль,

Дэд байранд: ЕБ-ын 3-р сургууль,

Гутгаар байранд: ЕБ-ын 4-р сургууль,

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн төрөлд:

Тэргүүн байранд: XI цэцэрлэг,

Дэд байранд: III цэцэрлэг,

Гутгаар байранд: VII цэцэрлэгийн авъяаслаг сурагчид тус тус шалгарлаа.

Хүүхэд, багачуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна