/ ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн цэргийн 0245-р ангитай хамтран Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурорын хууль хэрэглээний чадварыг сайжруулах, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг ахиулах, алба хаагчдын багаар ажиллах чадвар, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор “Хил дамнан үйлдэгдсэн мал хулгайгайлах гэмт хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулах нь” сэдэвт практик сургалтыг 2 үе шаттай зохион байгууллаа.

1 дүгээр шатанд Увс аймгийн Сагил сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0228-р салбарын байршилд хамтран зохион байгуулагч байгууллагуудын алба хаагчдаас бүрдсэн 2 багийг оролцуулан бодит кейс, өгөгдөл өгч практик сургалт,

2 дугаар шатанд хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулах үед гарсан алдаа дутагдал, хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар тодорхойлох танхимын хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Сургалтын үр дүнд хойшлуулшгүй ажиллагааны материалаар бүрдүүлсэн гарын авлага, видео бичлэг, хил орчмын бүс нутагт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвлөмж тус тус боловсруулсан ба хамтран зохион байгуулагч байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд харилцан туршлага солилцсон нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил, арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна