/ "ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ - ЭРТЭЧ МОНГОЛ" АЯНД НЭГДЛЭЭ

"ИЛҮҮДЭЛ ЖИНГҮЙ - ЭРТЭЧ МОНГОЛ" АЯНД НЭГДЛЭЭ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, алба хаагч, ажилтанд хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх эрүүл зөв, амьдралын хэвшил, ёс зүй, зан үйлийг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр алба хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид нэгдлээ.
Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран энэ оны 02 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд алба хаагчдыг 06.30-07.30 цагийн хооронд Биеийн тамир спортын газарт алба хаагчдыг биеийн тамир, дасгал хөдөлгөөнд хамруулж байна.
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэн, уриалгыг дэмжиж, идэвх, санаачилгатай хамрагдаж байгаа нийт алба хаагч нартаа ажлын амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна