/ ИРГЭД, МАЛЧДЫН АНХААРАЛД

ИРГЭД, МАЛЧДЫН АНХААРАЛД

Увс аймгийн ихэнх нутгаар 2021 оны 03 дугаар сарны 13-наас 14-нд шилжих шөнө 18-20 м/секунд хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас аймгийн хэмжээнд 7 суманд 24 гэр, 22 хашаа салхинд унасан. Мөн Сагил суманд 7 иргэн 600 гаруй бог малаа даган салхинд уруудсан гэх мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын тамгын газраас эрлийн баг ажиллаж иргэд, шуурганд уруудсан бог малыг эсэн мэнд олсон.

Цаг уурын урьдчилсан мэдээгээр 2021 оны 03 дугаар сарын 14-нээс 15-ныг шилжих шөнө тус аймгийн нийт нутгаар шуурах төлөвтэй байх тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг дагаж мөрдөх.

Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Увс аймаг дахь цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна