/ "ЭКО-2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

"ЭКО-2021" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Тус цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мөрдөгч, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн алба хаагч нартай хамтран 2021 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Улаангом сумын 2-р багийн нутаг "Огзом" гэх газарт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Огзомын ойн сэргэн ургалт сайжирч, байгаль, нийгэмд үзүүлэх ач тус нэмэгдсэн байна. Иргэд хууль бусаар мод огтолсон ул мөргүй байна. Жил бүрийн 11 дүгээр сарын 20-оос дараа оны 4 дүгээр сарын 20 хүртэл Улаангом, Түргэн сумын бод мал (үхэр)-ын бэлчээрийн үндсэн нутаг болж байна.
Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн студитай хамтран модны экологи, эдийн засгийн үнэлгээ, мод (ойн)-ны байгаль, нийгэмд үзүүлдэг ач тусын талаар мэдээлэл бэлтгэж, цахим орчинд сурталчилгааны материал бэлтгэж, орон нутгийн иргэдтэй уулзаж харилцан мэдээлэл солилцож ажиллалаа.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна