/ Нэг сарын хугацаатай болзолт уралдааныг айгийн хэмжээнд зохион байгууллаа.

Нэг сарын хугацаатай болзолт уралдааныг айгийн хэмжээнд зохион байгууллаа.

Увс аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-тэй хамтран Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд байгууллага хамт олны оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилготой нэг сарын хугацаатай болзолт уралдааныг айгийн хэмжээнд зохион байгууллаа.

Уг болзолт уралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх 23 агентлагуудаас Онцгой байдлын газар, 19 сумдаас Өмнөговь сумын "Энхрий багачууд" хүүхдийн цэцэрлэг тус бүр 1 дүгээр байранд шалгарлаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамт олондоо сургалт мэдээлэл өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг байгууллагууддаа баяр хүргэн амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна