/ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Өнөө өглөө “Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 11 алба, мэргэжлийн 38 ангийн нийт 960 гаруй хүн, 97 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулсан бол одоо аймгийн спортын ордонд “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль үргэлжилж байна

НҮҮН ШИЛЖИХ СУРГУУЛИЛТАД 22 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДАЖ, ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛЛАА.
Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө Улаангом сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг 4 цэгт зохион байгууллаа. Дадлага сургуульд 22 мянга гаруй иргэн оролцжээ. Энэ хугацаанд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж ажиллалаа.

НУРАНГИАС БОЛОН ӨНДӨР УУЛНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО 
Увс аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон өндөр уулнаас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиуд өнөөдөр Улаангом сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо. Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй алба хаагч, 50 орчим техник, хэрэгсэлтэйгээр оролцсон юм. Мөн нурангиас болон өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургуулиудад аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгээс гадна Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Хилийн 0245-р ангийн алба хаагчид хамтран ажиллаж, эрэлч ноходыг оролцуулснаараа онцлог байлаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна