/ 2017-2018 оны улирлын "УВС ЛИГ"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2017-2018 оны улирлын "УВС ЛИГ"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2017-2018 оны улирлын "УВС ЛИГ"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд 12 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хар тарвагатай ХК-ийн "АЛТАН ШОНХОР" баг тэргүүн байр эзэлж, ББЭХС ТӨХК-ийн WESTERN WARRIORS баг 2-р байр, аймгийн Цагдаагийн газрын "ЦАГДАА" баг 3-р байр эзэллээ. Байр эзэлсэн багуудын шагналыг Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Сагсан бөмбөгийн ОУХМ Uugaa Davaadorj, БТСГ-ын ахлах дасгалжуулагч Б.Бадарч, Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Цогт-Очир нар гардуулан баяр хүргэлээ. Өнгөрсөн жилийн Увс лигийн аварга багаар Хилийн 0245-р ангийн "ХИЛЧИН" баг тодорч байсан бол энэ удаа АЛТАН ШОНХОР баг ийнхүү анх удаа Увс лигийн аварга багаар тодорлоо. Мөн өнгөрсөн жилийн лигийн 3-р байр "Цагдаа" баг хошой хүрэл медальтан баг боллоо.
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна