/ МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЖ ИРГЭДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЖ ИРГЭДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

      Увс аймаг дахь цагдаагийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 21 хоногийн хугацаанд Мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг татан оролцуулах, малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Малаа иргэдийн тусламжтайгаар хамгаалья” тусгай арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

    Тус арга хэмжээний хугацаанд 2017 оны 11 дугаар сарын 16-ны өдөр Улаангом сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран  Улаангом суманд амьдардаг Малчдын бүлэг нөхөрлөлийн 40 орчим иргэнд шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулиар, Урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Оюунболд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Мөнхзул, Зөрчлийн тухай хуулиар хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Тогтох  нар сургалт зохион байгуулсан. Уг сургалтын үеэр Улаангом сумын ГХУСАЗСЗ, ИТХ-ын дарга Н.Ганцогт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл гаргасан Улаангом сумын 9-р багийн иргэн Г.Мягмаржав, 5-р багийн иргэн О.Хонгор, 12-р багийн иргэн Г.Маамуу, 1-р багийн иргэн Ч.Дашдаваа нарыг Улаангом сумын Иргэдийн нийтийн хурлын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар, Улаангом сумын 10-р багийн иргэн М.Цэвэлмааг Улаангом сумын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшуулав. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна