/ Мэдээ мэдээлэл / ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ТУС ЦАГДААГИЙН ГАЗРААС АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

        Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” ресторанд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 16-21 цагийн хооронд ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.

            Энэ үеэр аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч З.Лхагва, ахмад ажилтан А.Чулуунхүү, ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Ц.Батсуурь, ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл хошууч Д.Доржсүрэн, ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Н.Тэгшээ нарыг, ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Х.Мөнхбат, ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Д.Батсайхан нарыг Монгол улсын маршал Ю.Цэдэнбалын 100 насны ойн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшуулсан.

            Мөн Монгол улсын Цагдаагийн байгууллагад Хэрэг бүртгэх алба байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд тус Цагдаагийн газрын анхны Хэрэг бүртгэх тасгийн даргаар ажиллаж байсан ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Сүх-Очирт Цагдаагийн газраас өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл үзүүлсэн.

            Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ц.Алтанзул нь энэ оны 05 дугаар сард Монгол улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд зохиогдсон “Үл тасрах аялгуу” 60, 70, 80-аад оны дууг хэн сайн дуулах вэ тэмцээнд оролцон шилдэг 20-д шалгарсан бөгөөд цагдаагийн ахмад Ц.Алтанзул, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Алтансүх нар ахмад ажилчдад ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-10-03
  • 2017-08-04
  • 2017-05-09
  • 2017-05-09
  • 2017-04-09
Эрэн сурвалжилж байна