/ МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ 
Увс аймаг дахь Цагдаагийн газар нь анх 1940 оны 04 дүгээр сард 5 орон тоотой, “Цагдан сэргийлэх” анги нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 160 гаруй ажилтан алба хаагчдаас бүрдэн Цагдаагийн газар болтлоо өргөжин хөгжиж 77 жилийн түүхийг ардаа үдсэн байна.
Цагдаагийн газрын алба хаагчдаас 2017 оны эхний хагас жилд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн 1 алба хаагч төрийн дээд одонгоор, 3 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 21 алба хаагч цагдаагийн цолоор, 3 алба хаагч аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын болон хамтран ажилладаг байгууллагын шагналаар тус тус шагнагдан ажлын амжилтаа үнэлүүллээ.
Бид бүхний үйл ажиллагааг өдөр бүхэн дэмжиж, амжилтыг бүтээхэд хамгийн ихээр тусалж дэмждэг үе үеийн ахмадууд, аймгийн Засаг дарга, ИТХ, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудад баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойг тохиолдуулан бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баярын мэндийг дэвшүүлье.

Мөрдөс нэгт алба хаагчдыг минь төрийн сүлд өнө мөнхөд ивээх болтугай

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна