/ Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нэг сарын аяны хаалтын ажиллагаа зохион байгууллагдлаа.

Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нэг сарын аяны хаалтын ажиллагаа зохион байгууллагдлаа.

      Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах нэг сарын аяны хаалтын ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөгжимт жүжгийн драмын театрт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтан нээж, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа болон тодорхой чиг үүргийн хэрэгжилтийн талаар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж, ТЗБТ-ийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Мишигдорж нар Цагдаагийн албаны тухай хуулиар тус тус мэдээлэл хийж иргэдэд сурталчилсан.

       Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, Улаангом сумын иргэдэд хууль сурталчилах, “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ, “Хаврын нүүдэл” тусгай арга хэмжээ, “Архины хяналт, хуулийн хэрэгжилт”, Хорих болон шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд сургалт,” Олон нийтийн эргүүл” алба хаагчид чиглэсэн “Замд гарья”, зэрэг арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулж ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна