/ “ЗАМД ГАРЪЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЗАМД ГАРЪЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017.05.22                                                                                                              Улаангом                   Алба хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой, цэвэр агаарт өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, хоггүй байгаль орчныг бий болгох зорилгоор Цагдаагийн газрын нийт алба хаагчдыг хамруулан Замд гаръя арга хэмжээг Увс нуурын хөвөөнд зохион явууллаа.

Арга хэмжээнд Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг  зэрэг 5 тасгийн 58 алба хаагч оролцож Түмэнд нээлттэй хязгаарынхан ХХК, Увс телевизтэй хамтарч Увс нуурын ойр орчимд бий болсон хогийг цэвэрлэх арга хэмжээ зохион байгуулж ажилласан.

Алба хаагчдын дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зохион явуулснаас:

-       Хээрийн цайны амт шалгаруулах уралдаанд Замын цагдаагийн тасаг тэргүүлж, удаах байранд Нийтийн хэв журам хамгаалах тасаг шалгарсан.

-       Олс таталтын тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг тэргүүн байр эзэлсэн.

-       Бөхийн тэмцээнд НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Лхагва тэргүүн байр эзэллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна