/ "МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

"МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

          Увс аймаг дахь цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 37.2, 37.4 дэх заалт, Увс аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1.2 дахь заалт, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангах, баруун аймгуудад мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор баруун бүсийн цагдаагийн хүрээний “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус аймгийн төв Улаангом суманд зохион байгуулан ажиллалаа.

            Сургалт, зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны ХГХТГ-ын МХГХТТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун, баруун бүсийн цагдаагийн газруудын дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, ахлах төлөөлөгч, сумдын хэсгийн төлөөлөгч нийт 49 алба хаагч оролцсон болно.

            Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан зөвлөгөөнийг нээж үг хэлсний дараа гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж буй цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун, цагдаагийн хошууч Ж.Наранбаатар, цагдаагийн хошууч Н.Өлзийхутаг, цагдаагийн хошууч Д.Батхишиг, цагдаагийн ахмад Б.Ганболд, Завхан аймгийн ЗДТГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Үнэнхүү нарыг Монгол улсын маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит “Цэдэнбал-100” тэмдэгээр шагнасан.

            Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдыг манлайлан ажилласан Увс аймаг дахь цагдаагийн газрын МХГХТХ-ийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Батжаргалыг Мөрдөн байцаах албаны даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна