/ ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН УУЛЗАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН УУЛЗАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Тус цагдаагийн газраас 2016.12.05-ны өдөр аймгийн төвд оршин суудаг захиргааны хяналтад байгаа этгээдүүдийн сар бүрийн уулзалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулж ажилллаа. Захиргааны хяналтад байгаа этгээд нь сард нэг удаа хариуцсан алба хаагчтайгаа ирж уулзалт хийж байх журмын дагуу тус цагдаагийн газраас сар бүрийн 5-ны өдөр дээрх уулзалтыг цагдаагийн газрын сургалт арга зүйн танхимд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг.

            Цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, хэсгийн байцаагч, цагдаа нар захиргааны хяналтад байгаа этгээдүүдийн ирцийг бүртгэж, уулзалтын тэмдэглэлийг хөтлөн, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар яриа таниулга хийв. Ялангуяа шинэ жилийн баярыг архи согтууруулах ундаа хэрэглэхгүй зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар зөвлөгөө өгч тус аймагт 2016 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээг танилцуулж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар анхаарууллаа.

            Аймгийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор С.Нандинцэцэг нэгдсэн уулзалтад оролцож ялтны эрх, үүргийн талаар яриа таниулга хийж, хяналтад байгаа этгээдүүдтэй харилцан ярилцаж санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна