Сайн үйлсийн аян зохион байгууллаа
“ЦАГААН СЭТГЭЛ-ЦАГААН СҮҮ” САЙН ҮЙЛСИЙН
АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА
2015.02.17 Улаангом сум
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдаас 2015 оны Модон хонин жилийн босгон дээр “Цагаан сүү- Цагаан сэтгэл” сайн үйлсийн аяныг өрнүүлж Улаангом суманд ажиллаж амьдарч байгаа бүтэн өнчин, хараа хяналтгүй бага насны хүүхдүүд, өрх толгойлсон эхчүүд, архи тамхи хорт зуршлаас салсан аавуудыг урамшулах, тэдэнд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор тус тасгийн алба хаагчид сарын цалингаасаа хандив өгч сэтгэлийн гараа сунгалаа.
Аяны хүрээнд 460000 \дөрвөн зуун жаран мянга\ төгрөгийн хандив цугларсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 17- ны өдөр нэр бүхий 27 айл өрхөд 2 тонн нүүрс, 30 ширхэг хэвийн боов, 2 хүүхдийн биеийн тамирын хослол, 1 литрийн 60 ширхэг сүү өгч тусламж үзүүлсэн. Үүнд
Улаангом сумын 9 дүгээр багт оршин суух П.Оросоохүү, 10 дугаар багт оршин суух өндөр настан Г.Ядамдоржид тус бүр 1 тонн нүүрс, 2 ширхэг сүү, 1 дүгээр багт оршин суух Н.Буянжаргалын гэрт амьдрах бүтэн өнчин 4 хүүхдүүд, 5 дугаар багт оршин суух Ж.Оюун нарт тус бүр 15 ширхэг хэвийн боов, 2 ширхэг сүү, 3 дугаар багт оршин суух хараа хяналтгүй амьдарч байсан Б.Бадарчийн бага насны 2 хүүхдэд нь биеийн тамирын хослол, 2 ширхэг сүү, 1 дүгээр багт оршин суух иргэн Бадамсамбуу, Соняа, Одсүрэн, 6 дугаар багт оршин суух Цээлэй, Янжмаа, Даваасүрэн, Цэндсүрэн, 3 дугаар багт оршин суух Б.Батжаргал, Б.Галбадрах, 7 дугаар багт оршин суух Г.Дарамбаяр, У.Тогтохбаяр, З.Давааням, 4 дүгээр багт оршин суух Т.Мондаалай, З.Одгэрэл, Э.Цэдэнбалжир, А.Гансүх, Л.Чимэддорж, Б.Цэдэндамба, З.Бат-Отгон, 5 дугаар багт оршин суух Энхбат, С.Намсрай, Н.Төмөрбаатар нарт бүр 2 ширхэг сүү өгч цагдаагийн алба хаагчдаас хүргэсэн мэндчилгээг уламжиллаа.
Аяны явцыг орон нутгийн МВС телевизээр сурталчилхаас гадна, цагдаагийн газрын Uvs.police.mn хаяг, Увс аймаг дахь цагдаагийн газрын facebook-р дамжуулан иргэдэд сурталчилж ажилласан болохыг илтгэн танилцуулъя.
ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН: ХҮҮХДИЙН АХЛАХ БАЙЦААГЧ,
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Н.МӨНХЗУЛ