/ Багийн засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, багийн цагдаа нарын зөвлөгөөн зохион байгуулж 2015 онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах ажлын чиглэлийг тодорхойллоо

Багийн засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, багийн цагдаа нарын зөвлөгөөн зохион байгуулж 2015 онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах ажлын чиглэлийг тодорхойллоо

БАГИЙН ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТАН, ХЭСГИЙН БАЙЦААГЧ, БАГИЙН ЦАГДАА

НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН

БАЙГУУЛСАН ДҮНГИЙН ИЛТГЭХ ХУУДАС

2015.01.22                                                                                                                     Улаангом сум

            Увс аймаг дахь цагдаагийн газрын ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ү.Баасанжав би 2015.01.21-ний өдөр 1400-1600 цагийн хооронд Цагдаагийн газрын сургалт арга зүйн танхимд Улаангом сумын багийн дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, багийн цагдаа нарын зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллаа.

          Зөвлөгөөнөөс 2015 онд багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, багийн цагдаа нарын хамтарч ажиллах ажлын чиглэлийг тодорхойлсон.           Үүнд:

            1.Долоо  хоног бүрийн 4 дэх өдрийг хариуцсан багтаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх өдөр болгон багт ажиллах.

          2.Сар бүрийн нэгний өдөр аймгийн Засаг даргын 2012 оны А/582 тоот захирамж, Тамхины хяналтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хамтран эргүүл хийж ажиллах.

          3.Багт зохион байгуулагдаж буй олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр иргэдэд хууль тогтоомж сурталчилах арга хэмжээ зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд Цагдаагийн газрын бусад тасаг албадын алба хаагчдыг татан оролцуулж байх.

          4.Улирал бүр 1 удаа зөвлөгөөн зохион байгуулах. Зөвлөгөөнийг Улаангом сумын ЗДТГ, Цагдаагийн газар ээлжлэн зохион байгуулах.

          Дээрхи ажлын чиглэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана уу.

         ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: ОНХАХ АХЛАХ БАЙЦААГЧ,

                                        ЦАГДААГИЙН ХОШУУЧ          Ү.БААСАНЖАВ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна