/ ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан ба зөвлөгөөнд Увс аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газрын удирдлагууд болон хяналтын прокурор, мөрдөгч, байцаагч зэрэг 72 алба хаагч оролцон эрүүгийн болон зөрчлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг хамтран шийдвэрлэх, 2022 онд хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Зөвлөгөөний үеэр аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан "ШИЙДВЭРЛЭЛТ-1" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулан, арга хэмжээний хүрээнд бусдыгаа хошуучлан ажилласан хяналтын прокурор, мөрдөгч нарыг шагнаж урамшууллаа.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна