/ ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХАМТАРСАН ПРАКТИК СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХАМТАРСАН ПРАКТИК СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран 3-н байгууллагын хамтарсан удирдамж төлөвлөгөөний дагуу Прокурор, Мөрдөгч нарын хууль хэрэглээний ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн үед хэргийн газрын үзлэгийг хэрхэн зохион байгуулах, эд мөрийн баримт, ул мөрийг бэхжүүлэх, алба хаагчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр #ЗАМ_ТЭЭВРИЙН_ОСЛЫН_ХЭРГИЙН_ГАЗРЫН_ҮЗЛЭГ_ХИЙХ практик сургалтыг зохион байгууллаа.
Практик сургалтанд Прокурор, мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч, замын зохицуулагч, мэдээлэл хүлээн авагч цагдаа, жижүүрийн мөрдөгч, хэв журмын цагдаа нараас бүрдсэн тус бүр 3 багийг оролцуулан багийн гишүүд бүрийн гүйцэтгэлийг харгалзан оноогоор дүгнэж, оноогоор тэргүүлсэн 1 багийг шагнаж урамшуулсан ба энэхүү практик сургалтын дараа тус цагдаагийн газрын нийт мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээч, цагдаа зохицуулагч нарт аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Галбадрах, хяналтын прокурор Х.Энхтуул, А.Анхбаяр, Х.Төгөлдөр нар "ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ" сэдэвт /4 байгууллагын хамтарсан/ сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил арга хэмжээ болсон бөгөөд хамтарсан практикт сургалт болон хэлэлцүүлэгт оролцсон нийт алба хаагчид, бусад байгууллагын оролцогч нартаа ажлын амжилт хүсье.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна