/ "ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХҮНС, БАРААНЫ ЗАХ ДЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХҮНС, БАРААНЫ ЗАХ ДЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

 Их, дээд сургууль коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр "ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
Арга хэмжээний хүрээнд тус Цагдаaгийн газрын алба хаагчдаас Улаангом сумын 3, 12 дугаар багт байрлах томоохон худалдааны төв, бөөний төв, "Итгэл" барааны зах дээр ажиллаж хяналтын камерт үзлэг шалгалт хийж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
Иргэд та бүхэн бяцхан үрсийнхээ төлөө халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөрэй

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна