/ ТУСГААРЛАХ БАЙР БОЛОН ГЭРИЙН АЖИГЛАЛТЫН ХУГАЦАА

ТУСГААРЛАХ БАЙР БОЛОН ГЭРИЙН АЖИГЛАЛТЫН ХУГАЦАА

Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.

Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.

Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглана.

Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүд гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлагдана.

#УЛСЫН_ОНЦГОЙ_КОМИСС

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна