/ ХҮҮХЭД, БАГАЧУУДЫН ДУНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХҮҮХЭД, БАГАЧУУДЫН ДУНД ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой”-г угтаж тус цагдаагийн газраас хүүхэд, багачуудын дунд “Гар зургийн уралдаан” зохион байгуулж, уралдаанд нийт 118 бүтээл ирүүлснээс  “Амар тайван амьдралын төлөө” сэдэвт зургийн Тэргүүн байранд Өмнөговь сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Баасандорж, Дэд байранд Улаангом сумын 2 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Э.Сэндмэн, Гутгаар байранд Улаангом сумын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Пүрэвсүрэн нар шалгарсан.

“Байгаль орчноо хайрлан хамгаалая” сэдэвт зургийн тэргүүн байранд Улаангом сумын 4 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Т.Молор-Эрдэнэ, Дэд байранд Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 2 дугаар ангийн сурагч Х.Ариунгэрэл, Гутгаар байранд Өмнөговь сумын сургуулийн 7 дугаар ангийн сурагч Д.Дагвадорж нар шалгарсан.

“Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” сэдэвт зургийн Тэргүүн байранд Өмнөговь сумын сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Н.Паламжав, Дэд байрт мөн сумын сургуулийн 1 дүгээр ангийн сурагч Н.Өнөрбуян нар тус тус шалгарсныг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газрын удирдлага халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүлээн авч шагналыг гардуулж, цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилтыг хүслээ.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна