/ АЛБАНЫ АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨВ

АЛБАНЫ АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨВ

Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газраас сумынхаа цагдаагийн хэсгийн алба хаагч нарт мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь дэмжлэг үзүүлэн орон нутгийн хөгжлийн сангаас "TOYOTA.PROBOX" маркийн суудлын машиныг шийдвэрлэж тус сумын Засаг дарга З.Тэгшжаргал, засаг даргын тамгын газрын дарга Н.Хадаахүү, санхүү албаны дарга Т.Гомбосүрэн нар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн газрын Дэд бөгөөд, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Октябрь, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Даваа нарт гардуулан өгөв.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Тариалан сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүддээ талархал илэрхийлье.
Аюулгүй иргэн-Амар тайван амьдралын төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна