/ АЙМГИЙН ТӨВ, СУМ ХООРОНДЫН #ОРОХ_ГАРАХ #ХӨДӨЛГӨӨНИЙГ 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 11-НИЙ 06.00 ЦАГААС 23-НИЙ ӨДРИЙН 06 ЦАГ ХҮРТЭЛ #ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНА

АЙМГИЙН ТӨВ, СУМ ХООРОНДЫН #ОРОХ_ГАРАХ #ХӨДӨЛГӨӨНИЙГ 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 11-НИЙ 06.00 ЦАГААС 23-НИЙ ӨДРИЙН 06 ЦАГ ХҮРТЭЛ #ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНА

Аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны А/83 дугаар #захирамжаар Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл аймгийн төв, сум, баг хоорондын #орох_гарах хөдөлгөөнийг #хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн хүрээнд аймгийн хэмжээнд 74 хяналтын цэгт мэргэжлийн анги байгууллагын 220 #төрийн_алба_хаагчид үүрэг гүйцэтгэж, аймгийн төв, сумаас баг хооронд #зорчих тээврийн хэрэгслийн #хөдөлгөөнд_бүсчилсэн байдлаар #хяналт тавьж ажиллана.

Иймд иргэд та бүхэн зохих #зөвшөөрөлгүйгээр аймгийн төвөөс сум, #сумаас_баг хооронд #зорчихгүй байхыг анхаарна уу.

Өөрөөр хэлбэл батлагдаагүй зам буюу #хулгайн замаар явж өөрийгөө болон #зорчигчдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахгүй байхыг #сэрэмжлүүлж байна.

ТА, БИД бүгдээрээ аав, ээж, ахан дүүстэйгээ амар мэндээ #цахимаар золгохыг дахин #УРИАЛЖ байна.

#Цахимаар_золгоё

Хариуцлагатай иргэн Халдвараас сэргийлнэ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна