/ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР "ХАМААТНЫ АХ" ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР "ХАМААТНЫ АХ" ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн ГХУСАЗСЗ нь аймгийн Цагдаагийн газартай хамтран Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг, эрх зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд "Хамаатаны ах" зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулж өнөөдөр буюу 2020.10.23ний өдөр шагналт байранд шалгарсан сурагчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.
Уралдаанд Увс аймгийн 19 сумаас нийт 325 сурагчид оролцсоноос:
Ахлах ангийн төрөлд
1-р байрыг ЕБ-н 2 дугаар Цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч Н.Солонго
2-р байрыг ЕБ-н 2 дугаар Цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Г.Буяннэмэх
3-р байрыг Өндөрхангай сумын ЕБС-н 10а ангийн сурагч Ц.Цэрэнбат эзлэж

Дунд ангийн төрөлд:
1-р байрыг Тариалан сумын ЕБС-ын 6в ангийн сурагч Д.Гэрэлмаа
2-р байрыг ЕБ-н 3 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Ц.Энхтүвшин
3-р байрыг Завхан сумын ЕБС-ын 9а ангийн сурагч О.Цэнд-Аюул нар тус тус эзлэсэн байна.

Уралдаанд оролцсон нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилтыг хүсье.
Увс аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна