/ "ШИЛДЭГ_ХЭСГИЙН_ТӨЛӨӨЛӨГЧ-2020" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

"ШИЛДЭГ_ХЭСГИЙН_ТӨЛӨӨЛӨГЧ-2020" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг сайжруулах, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах 2 дугаар шатны тэмцээнд оролцох алба хаагчийг шалгаруулахтай холбогдуулан тус газар нь сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд "Шилдэг_хэсгийн_төлөөлөгч-2020" тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран энэ сарын 09, 10-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийт 16 сумын 16 хэсгийн төлөөлөгч хурд, хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдөж ШИЛДЭГ_ХЭСГИЙН_ТӨЛӨӨЛӨГЧ тодорлоо.

Энэхүү тэмцээний "Тэргүүн" байр буюу "ШИЛДЭГ_ХЭСГИЙН_ТӨЛӨӨЛӨГЧ"-өөр Хяргас сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Хаянхярваа шалгарч, “Өргөмжлөл” алтан медаль, дурсгалын зүйл, сарын үндсэн цалингийн 20 хувиар шагнуулсан бол "Дэд" байранд Сагил сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мягмарсүрэн шалгарч, "Өргөмжлөл" мөнгөн медаль, үнэ бүхий зүйл, сарын үндсэн цалингийн 15 хувиар, "Гутгаар" байранд Зүүнговь сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Лхагвадорж шалгарч, "Өргөмжлөл" хүрэл медаль, үнэ бүхий зүйл, сарын үндсэн цалингийн 10 хувиар тус тус шагнагдав.

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна