/ Мэдээ мэдээлэл / УВС АЙМАГТ 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ГЭМТ ХЭРЭГ -50.3 ХУВИАР БУУРСАН БАЙНА

УВС АЙМАГТ 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ГЭМТ ХЭРЭГ -50.3 ХУВИАР БУУРСАН БАЙНА

Тус цагдаагийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 198, зөрчлийн шинжтэй 622 нийт 820 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад -138 нэгжээр буюу -41,1 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 81 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс -82 нэгжээр буюу -50.3 хувиар буурсан байна.

Гэмт хэргийн илрүүлэлт 68.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өссөн.

Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг -46 нэгжээр буюу -62.2 хувиар, хулгайлах гэмт хэрэг 11 бүртгэгдсэн -26 нэгжээр буюу -70.3 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг -8 нэгжээр буюу -42.1 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг -9 нэгжээр буюу 20.0 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 3 буюу -6 нэгжээр, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 9 буюу -11 нэгжээр, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг -33 нэгжээр тус тус буурсан байна.

АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2020-05-01
  • 2020-04-10
  • 2020-02-14
  • 2020-02-14
  • 2020-01-03
Эрэн сурвалжилж байна