/ "УВС НАМ БУС" ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН ИРГЭДИЙГ МАСКАА ЗҮҮХИЙГ УРИАЛЖ, АНХААРУУЛЖ АЖИЛЛАЛАА

"УВС НАМ БУС" ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН ИРГЭДИЙГ МАСКАА ЗҮҮХИЙГ УРИАЛЖ, АНХААРУУЛЖ АЖИЛЛАЛАА

Тус цагдаагийн газраас дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Увс нам бус” телевизтэй хамтран иргэдийг маскаа зүүж хэрэглэж байгаад хяналт тавьж, халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж, хэрвээ Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага оногдуулах хууль эрх зүйн талаар сурталчлан ажиллаж байна.

Иймд иргэн та
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан иргэний үүргээ хэрэгжүүлээрэй.
37.2.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг #нэг_зуун_нэгжтэй #тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иргэн та коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж дэлхийн эрүүл мэндийн болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Увсчуудын төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна