/ ИРГЭН БҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ДАГАЖ МӨРДӨЦГӨӨЕ

ИРГЭН БҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ДАГАЖ МӨРДӨЦГӨӨЕ

Тус цагдаагийн газраас COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр "Корона вирусаас урьдчилан сэргийлье" арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 22 ны өдөр Улаангом сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийхэд гудамж, тоглоомын талбай орчим газраар эцэг, эхийн хараа хяналтгүй, амны хаалтгүй хүүхдүүд олноор тоглож байсныг тарааж, эдгээр хүүхдүүдэд халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж, хэрвээ Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага оногдуулах хууль эрх зүйн талаар сурталчлан ажиллалаа.

Иймд иргэн та
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан иргэний үүргээ хэрэгжүүлээрэй.
37.2.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг #нэг_зуун_нэгжтэй #тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иргэн бүр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Увсчуудын төлөө хамтдаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна