/ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МАЛЧДЫН БҮЛЭГ НӨХӨРЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд тус цагдаагийн газар нь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлэг нөхөрлөлийн гишүүдийн анхдугаар зөвлөгөөнийг" зохион байгууллаа. 
Тус зөвлөгөөнөөр: Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажил сэдвээр МХГХТХ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Галсансанжаа 
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх онцлог ажлууд иргэдийн оролцоо сэдвээр УСАХ ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Оюунболд 
Иргэдийн эрх зүйн боловсролын талаарх мэдээллийг ЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Э.Наранмандах 
Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар сэдвээр Мал эмнэлгийн газрын ахлах мэргэжилтэн н.Батбаяр.
Хилийн тухай хуулиар Хилийн цэргийн 0245 дугаар ангийн Хилийн албаны дарга, хошууч Б.Батзориг 
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Баасанжав 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр ГБХХГХУСМэргэжилтэн, цагдаагийн ахмад Ж.Буянтогтох 
Мал хулгайлах гэмт хэргийн талаар: Хяналтын прокурор Н.Дина нар тус тус сургалт орж зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагыг хүлээн авч ажиллалаа. 
Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн бүлэг нөхөрлөлийн гишүүдийг аймгийн музей үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан Цагаанхайрхан сумын 2-р багийн иргэн Б.Мөнхболд, Улаангом сумын 1-р багийн иргэн Ж.Балжинням, 2-р багийн иргэн Б.Ренцэнсамбуу нарыг аймгийн хүндэт тэмдэгээр тус тус шагнаж урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна