/ Мэдээ мэдээлэл / ТУС ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР АЛБАНДАА МОТОЦИКЛЬ БЭЛЭГЛЭЛЭЭ

ТУС ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР АЛБАНДАА МОТОЦИКЛЬ БЭЛЭГЛЭЛЭЭ

Тус цагдаагийн газрын Ховд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Цэрэгбаатар, Цагаанхайрхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Мөнхбаяр, Хяргас сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Лхагвасүрэн нарын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг”-т БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Их хурд” маркийн мотоцикль бэлэглэлээ. 
Увс аймгийн хувьд малын хулгайн гэмт хэргийн гаралт ихтэй, эрүүгийн нөхцөл байдлын хувьд баруун бүсдээ хүнддээ тооцогддог бөгөөд хавар, намрын улиралд малчдыг нүүдэллэх үеэр энэ төрлийн гэмт хэрэг идэвхжин үйлдэгддэг онцлогтой. Цагдаагийн газраас хавар, намрын улиралд морьт болон мотоцикльт эргүүлийг 24 цагийн хугацаатай гарган ажиллуулдаг бөгөөд дээрх мотоциклийг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой эргүүлийн үйл ажиллагаанд ашиглах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-04
  • 2019-03-04
  • 2019-03-04
  • 2019-01-07
  • 2018-12-07
Эрэн сурвалжилж байна