/ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Тус цагдаагийн газраас Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 190 дүгээр тогтоол, ЦЕГ-н даргын 2008 оны 125 тоот тушаалыг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагаас иргэдэд шуурхай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх, шинээр батлагдсан замын хөдөлгөөний дүрэм болон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “НЭГ ХОРОМ ХҮЛЭЭ” аяныг сурталчлах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа. 

Арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын тасгуудын 2019 оны 01 дүгээр улирлын тайланг иргэдэд танилцуулсан. Цагдаагийн газар ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, алба хаагчдын тусгай хэрэгсэл, тусгай бүлгийн үзүүлэх тоглолт, урлагын тоглолтыг тус тус иргэд олон нийтэд сурталчилан, гэмт хэрэг зөрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 10 төрлийн 180 ширхэг санамж, сэрэмжлүүлэгийг тараасан. Мөн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох зорилгоор 35 иргэнээс санал, асуулга авч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна