/ ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

2019.02.04                                                                                                     Улаангом                  

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их дээд сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэнийг сонгон шалгаруулж, элсүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/02 дугаар тушаалаар батлагдсан комисс 2019 оны 03 дугаар сарын 07-18-ны өдрүүдэд зохион байгуулах болсон тул элсэлтийн шалгалтад оролцох хүсэлтэй алба хаагч, иргэдийн бүртгэл 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл явагдана.

Энэ жилийн элсэлтийн шалгалтад 2019 оны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс бүртгэхгүй, зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагчид болон өмнөх жилүүдэд ерөнхий эрдмийн шалгалтад 60-аас дээш оноо авсан иргэдээс бүртгэнэ.

Бакалаврын сургалтад элсэгчдээс Монгол хэл, орос хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорил гэсэн 4 төрлөөр мэдлэг, ур чадварын шалгалт, ярилцлага авна.

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд:

1.Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал
  • Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал
  • Тусгай радиа-техникийн систем
  • Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй
  • Эдийн засгийн аюулгүй байдал
  • Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй

 

2.Магистрантурын хөтөлбөр /2 жил/

  • Хүний нөөцийн удирдлага

 

3.Адъюнктурын хөтөлбөр /3 жил/

  • Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй

 

Шалгуур, шаардлагыг хангасан алба хаагч, иргэдийн хувьд суралцах хүсэл эрмэлзлэлтэй, сахилга, ёс зүйн хувьд үлгэр жишээ, орос хэлний мэдлэгтэй, ар гэрийн нөхцөл байдал, суралцах хугацааны урсгал зардлыг хариуцах чадамж зэргийг харгалзан үзнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтнээс авна уу. 

Утас: 93023902

 

УВС АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна