/ Увс аймгийн цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Увс аймгийн цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Увс аймгийн цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний 1 дүгээр улирлын сургалт зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд онол болон практик хэлбэрээр зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих прокурор, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, цагдаагийн газрын сургагч багш нар Зөрчил шалган шийдэрлэх ажиллагааны ойлголт, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах ажиллагаа, Зөрчлийн тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд очиж ажиллахад анхаарах асуудал, хэргийн газрын хамгаалалт авахад анхаарах асуудал, тодорхой төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм, эрэн сурвалжлалт, гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгах, нийгмийн орчинд хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрөөс хүүхэд, гэр бүлийн талаар баримтлах бодлого, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэтэйчүүдтэй харилцах анхан шатны ойлголт, гоц халдварт өвчин гарсан үед төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, зэрэг сэдвүүдээр онолын сургалтыг орж онолоор олж авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор сумдын хэсгийн цагдаа, багийн цагдаа нарыг зөрчил илрүүлэх, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах практик дадлага сургалтанд хамруулж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-04-10
  • 2023-04-10
  • 2022-10-06
  • 2022-07-25
  • 2022-03-29
Эрэн сурвалжилж байна